13
Nov

Sanchir, Hantulga нарт баярлалаа

Posted By admin in E-life

Манай сайтын олон зочид hantulga.com болон eschoolclub.com сайтуудаас манайд ханддаг билээ. Энэ үзүүлэлт сүүлийн үед манайд өөр сайтнаас хандах хандалт дундаас эхний 2 байрыг эзлэх болсон билээ. Та 2 тоо баярлалаа.

6
Nov

Yahoo Pingbox

Posted By admin in E-life

Сайн байна уу зарим нэг хүмүүс мэддэг байж болох ч мэдээгүй байгаа нэгэнд нь зориулаад Yahoo Pingbox ыг танилцуулж байна. Та үүнийг өөрийн hi5, myspace эсвэл өөрийхөө вэб дээр байрлуулаад зочинтойгоо өөрийн yahoo messenger ийг ашиглан харилцах боломжтой. Та заавал туршаад үзээрэй.

Click here to visit

20
Oct

Алсаас компьютер удирдах

Posted By admin in E-life

Танд хааяа гэрээсээ чухал email аа шалгахаар ажлынхаа webmail аар ортол хэрэгтэй mail ыг таны асаалттай орхисон ажлын чинь Outlook татаад авчихсан тохиолдол гарч байсан бол танд хэрэгтэй файл емайлаа цаг алдалгүй унших боломжийг олгох нэгэн вэбийг танилцуулъя. LogMeIn.com та энэ сайтаар өөрийн хүссэн компьютертаа алсаас интернэт ашиглан холбогдож яг л ширээнийхээ ард суугаа мэт ажиллах боломжтой.

Click Here to visit

20
Oct

Office 2007 файлыг Office 2003 тай ашиглах

Posted By admin in E-life


Сүүлийн үед
Office 2007 хэрэглээ их болж байгаатай холбоотой хуучин Office 2003 хэрэглэгчдэд зарим нэг хүндрэл учрах болсон. Жишээ нь танд хэрэгтэй баримтыг таны найз DOCX файлаар илгээлээ гэвч танд Office 2003 байхад үүнийг унших засах боломжгүй билээ. Үүнийг шийдэх нэг tool ийг танд танилцуулж байна. Та үүнийг суулгаснаар Office 2003 ашиглан Office 2007 ийн .xlsx .docx гм файлуудыг унших засаж чадах болно.

Click Here to get the tool

26
May

Hyundai Genesis

Posted By admin in Auto


Hyundai фирмийн шинэ тансаг загварын Genesis машины талаар та өнгөрсөн оны сүүлээр сонссон биз ээ. 30,000 - 40,000 USD үнэтэй ч 375 морины хүчтэй тансаг ангиллын Lexus, BMW, Mercedes Benz машинуудтай дүйх энэ унааг сүүлд болсон ихэнх авто шоунууд дээрээс харж болно. Ингээд танд мэдээллийг өөрөө үзэх боломжийг олгоод зарим нэгэн зураг үзүүлье.

http://www.hyundaigenesis.com

26
May

Халаасны үнсний сав

Posted By admin in LifeStyle


Зарим нэг зүйл бидний амьдралд хэв маяг болон түрэн орж ирсээр байна. Зарим улсын иргэд тамхийг иш, үнсийг нь ил хаяхгүй хэрэглээд бүр амьдралынхаа хэв маяг болгосон нь байх юм. Тэд халаасанд багтах үнсний савыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Бас тамхи зохисгүй хэрэглээ ч орчин тойрноо цэвэр байлгаж соёлтой хэрэглэх боломж үүнээс өөр олон бий гэдэгт итгэж байна.

26
May

Шиддэг сэрүүлэгтэй цаг

Posted By admin in Watches


Таны сайхан зүүдийг дэлбэлж орхих нэгэн сэрүүлэгтэй цагийг танилцуулж байна. Та үнэхээр нойрондоо харамч, үүрээр орилох сэрүүлэгтэй цагаа ийш тийш шиддэг бол энэ цаг таных. Энэ цаг зөөлөн гадаргуутай бөгөөд заавал шидүүлж байж дуугүй болдог байх юм. Сэр эсвэл хаашаа ч хамаагүй шидэж орхи. Мэдээж Японоос өөр газар ийм гаж зүйл олдохгүй биз.

26
May

Аялгуут хонх iChime

Posted By admin in Home


Танайд ирэх зочдыг аялгуут дуугаар угтах нэгэн хаалганы хонхыг iChime гэдэг. Энэхүү хонх танд 50 орчим MP3 дууг компьютер эсвэл iPod ашиглан хуулах эдгээрээс хаалганыхаа хонхоор сонгон тоглуулах боломжийг олгоно.

http://www.ichime.com

26
May

Samsung 256GB Flash SSD

Posted By admin in PC Peripherals

Samsung фирм SATA II interface бүхий хамгийн их багтаамжтай SSD (Solid State Disk or Drives) хатуу дискийг бүтээжээ. 9 сараас худалдаанд гаргах юм байна. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна. MLC (Multi Level Cell) түшиглэн бүтээсэн тул SLC (Single Level Cell) төхөөрөмжүүдийг бодвол үнийн хувьд боломжийн байх болов уу. Дашрамд хэлэхэд Solid State Disk -т ямар нэгэн хөдөлгөөнт эд анги байхгүй ба та бидний хэрэглэж дассан флаш дисктэй төстэй юм.
19
May

MP3 Кассет

Posted By admin in Portable Music


Сүүлийн үеийн ихэнх машинуудын хөгжим MP3 тоглуулагчтай болсон билээ. Гэвч таны машин зүгээр л нэг кассет тоглуулагчтай юу. Тэгвэл танд энэ хэрэг болно. Энэ бол SD карт дээрх mp3 дууг уншиж таны кассет тоглуулагчид дамжуулна. Дуугаа SD карт дээрээ хуул, картаа кассетдаа хий, кассетаа хөгжимдөө хий тун энгийн. USB портод цэнэглэнэ. Энгийн үед та зүгээр л чихэвч залгаад л халаасны mp3 тоглуулагч болчихно. http://www.thinkgeek.com/gadgets/electronic/a512/?cpg=cj