INCLUDE_DATA

Archive for the ‘Auto’ Category

26
May

Hyundai Genesis

Posted By admin in Auto


Hyundai фирмийн шинэ тансаг загварын Genesis машины талаар та өнгөрсөн оны сүүлээр сонссон биз ээ. 30,000 - 40,000 USD үнэтэй ч 375 морины хүчтэй тансаг ангиллын Lexus, BMW, Mercedes Benz машинуудтай дүйх энэ унааг сүүлд болсон ихэнх авто шоунууд дээрээс харж болно. Ингээд танд мэдээллийг өөрөө үзэх боломжийг олгоод зарим нэгэн зураг үзүүлье.

http://www.hyundaigenesis.com

19
May

Хорт утааны данхраат

Posted By admin in Auto

Танд хагарсан дугуйгаа солих тун амархан санагдах нь лавтай. Энэ данхраатыг машин доороо хийгээд үзүүрийг нь машиныхаа янданд углаад хэсэг хүлээхэд л 3 тонн жинтэй машиныг 45 минутад 45СМ хүртэл өргөх болно. Харин эргээд буулгахад хол байхгүй бол угаартаж мэдэх юм.

 

3
Feb

Maybach

Posted By admin in Auto

За энэ удаад монголд Maybach байхыг хараад энэ машины тухай та бvхэнд сонирхуулахаар шийдлээ.

Maybach фирмийг 1921 онд Wilhelm Maybach тvvний хvv Karl нар Германд анх vvсгэн байгуулжээ. Maybach -ын амжилт тvvний vvсгэн байгуулагч тухайн vеийн Daimler-Motoren-Gesellschaft (Daimler Motor Company) -ны техникийн захирал байсан Wilhelm Maybach -тай салшгvй холбоотой юм.

Тэд Zeppelin хэмээх машинд зориулан хєдєлгvvр хийдэг байсан ч сvvлд том тансаг унааны хєдєлгvvр хийх болжээ.Дэлхийн 2р дайны vед тэд Германы армид зориулан олон тооны дайны зориулалт бvхий хєдєлгvvрийг бvтээж байлаа. Мєн тэд хvнд даацын хєдєлгvvрvvдийг усан онгоц болон галт тэргэнд зориулан бvтээж байсан байна.

19997 оны Tokyo Motorshow дээр анх удаа Mercedes-Benz фирм Mercedes-Benz S-Class загварт тулгуурлан шинэ Mercedes-Benz Maybach (V12, 5987 cc, 550 hp) хэмээх тансаг ангиллын загвараа танилцуулжээ. Энэ нь маш амжилттай болж улмаар тэд vйлдвэрлэлд шилжvvлэхээр шийджээ. 2002 оноос Maybach 57 болон Maybach 62 (ард байх тоо нь тvvний уртыг дециметрээр илэрхийлнэ) хэмээх загвараар 1,500 орчим vйлдвэрлэгджээ. Тухайн машиныг та єєрийн хvссэнээр тохируулан бvр єєрийн язгууртны тэмдгийг ч хийлгээд ч авч болно. Таны таашаалд нийцvvлэхийн тулд тэд 2 сая орчим тоноглолоос танд сонгох боломжийг олгоно. Мєн таны машин vйлдвэрээс гарахдаа гар ажиллагаагаар бэлэн болж таны гарт очно. US$305,000 - $357,000 орчим vнэтэй зарагдах ба хязгааргvй баталгаат хугацаатай зарагддаг байна.

Загварууд:

2002 Maybach 57 ба 62
2005 Maybach Exelero (туршилтын загвар IAA Frankfurt)
2005 Maybach 57S (Special)
2006 Maybach 62S

Бусад зураг http://s169.photobucket.com/albums/u235/tsengel/Maybach/

28
Apr

Анхны 48 цилиндр бvхий мотоцикл

Posted By admin in Auto


Simon Whitlock дэлхийн хамгийн анхны 4.200 сс багтаамжтай 48 цилиндр бvхий мотоцикл бvтээжээ. Гурван жил орчим хугацаа зарцуулан бvтээсэн энэ мотоциклын зєвхєн хєдєлгvvр нь нэг тонн орчим жинтэй гэнэ шvv.

31
Mar

Nissan єєрєє эдгэдэг будаг санал болгож байна

Posted By admin in Auto


Nissan маш євєрмєц шинэ будаг бvтээжээ. Энэ будаг нь тунгалаг синтетик резинээс бvтэх бєгєєд бага зэргийн зуралтаас будгийг хамгаалж чаддаг байна. Жирийн будгийг бодвол 5 дахин бєх бєгєєд єєрєє эдгэх чадвартай. Будгийн гэмтлийн хэмжээ орчны дулаанаас хамаарч нэг єдрєєс долоо хоногийн дотор тухайн зураас гэмтэл алга болдог байна. Та энэ тусгай будалтыг Nissan X-Trail загварт 435 орчим доллар нэмж тєлєєд захиалах боломжтой юм байна.

31
Mar

Mercedes Benz S-Class LCD хянах самбар

Posted By admin in Auto


Хэдхэн сарын ємнє vйлдвэрлэгдсэн Mercedes Benz S-Class W221 загвар LCD хяналтын самбартай хийгджээ. Энэ хянах самбар мэдээж маш олон давуу талтай байх юм. Жишээ нь: шєнє та хэт ягаан туяаны камерын тусламжтайгаар машиныхаа урдах бvхнийг хянах самбар дээрээ тєвєггvй харах боломжтой болжээ. Мєн энэ самбар дээр аудио, видео, навигаци, утас зэргийн мэдээлэл харагдах юм байна.

31
Mar

Тавтай морилно уу

Posted By admin in Auto


Dub Wheels брандын PimpStar дугуй нь автомашины дугуйн хөгжилд томоохон алхам болж байна. Энэ дугуй нь өнгийн LED, микро процессор, долгионы модемоос бүтэх бөгөөд та энэ дугуйн дээр хүссэн зургаа тусгай програмын тусламжтайгаар гаргах боломжтой юм.

Дугуй тус бүрт 6 ширхэг зураг тодорхой хугацаанд солигдон гарч байхаар тааруулж болдог байна. Тусгай хамгаалалтын давхаргатай тул та ус шороо орж гэмтэхээс огт айх хэрэггүй бөгөөд мөн машины үндсэн тэжээлээс ажиллах тул хэзээд бэлэн байдаг байна.

http://72.51.37.160/pimpstar.html эндээс та бодит видео бичлэг харж болно.

Анхны үнэ нь 22″ Pirelli дугуйтай нь $12,500.00, 24″ Pirelli дугуйтай нь $15,000.00, 26″ Pirelli дугуйтай нь $19,500.00.
Та http://customwheel.com/custom_wheels/product_info.php/products_id/1687 эндээс худалдаж авах боломжтой.