INCLUDE_DATA

Archive for the ‘TV LCD TFT OLED’ Category

19
May

Хамгийн том дугуй ба зууван LCD

Posted By admin in TV LCD TFT OLED


Дугуй болон зууван LCD дэлгэц шинэ зүйл биш боловч LG хамгийн томыг нь хийж чаджээ. Эдгээр дэлгэц нь 262.000 өнгө ялгаруулдаг бөгөөд 160 хэмээс ч харагдах юм байна. Магадгүй эдгээр дэлгэцүүдийг зургийн жааз, цаг, утас зэрэгт хэрэглэх биз ээ.

 

5
Sep

Keymat ’s YALOS Diamond LCD TV

Posted By admin in TV LCD TFT OLED


130000 USD Yнээр та цагаан алтаар алтадсан 160 ширхэг 20 кратын диамантаар чимсэн LCD TV авч болно. Эсвэл санаандаа таарсан спорт машин авсан ч болно. Энэ чамин TV хэзээ худалдаанд гарах нь тодорхойгvй байна.

28
Aug

Хамгийн том LCD 100 инч хvрлээ LG

Posted By admin in TV LCD TFT OLED


Samsung фирмийн 70 инч LCD тухай мэдээлэх арга хэмжээний vеэр LG фирм 100 инч LCD дэлгэцийг танилцуулсан байна. Дэлгэрэнгvй мэдээлэл одоогоор алга байна.

24
Aug

Samsung фирм анхны 70 инч LCD TV Panel бvтээлээ

Posted By admin in TV LCD TFT OLED


Манайхан Samsung фирмийн LCD дэлгэцvvдийг сайн гэж хэлдэг нь ортой мэт. Ирээдvйд бидний нvд энэ мэт дэлгэцийг харахад жижигдэж магадгvй нь :)

Одоогоор хамгийн том дэлгэц 65 инч харин Samsung фирм International Meeting on Information Displays (IMID) 2006 арга хэмжээний vеэр 70 инчийн дэлгэцээ танилцуулжээ. Энэ дэлгэц хэдий том ч гэсэн дvрсний єндєр чанар, 180 єнцгєєс ч харагдах боломж, видео сигналыг 120Hz-т дахин боловсруулагч, зэрэг нь хурдан хєдєлгєєнт дvрсийг хvртэл маш єндєр чанартайгаар дvрслэх чадалтай болжээ.

27
Jul

Хамгийн том HDTV

Posted By admin in TV LCD TFT OLED


66.44 м єргєн, 11.27м єндєр энэ аварга том дэлгэцийг саяхан Токио хотын морин уралдааны талбайд байрлуулжээ. 748 м квадрат харагдах талбай бvхий энэ дэлгэцийг Mitsubishi Aurora Vision LED технологи ашиглан 35 хэсэг болгон тухайн талбайд авчирч угсарчээ. Yнэ єртєг ч мєн тvvнтэй адил 28 сая доллар хvрэх томоохон бvтээн байгуулалт болжээ.

17
Apr

Хамгийн нимгэн LCD дэлгэц

Posted By admin in TV LCD TFT OLED


Toshiba ба Matsushita компаниуд зузаан нь ердee л 2,9 мм нимгэн LCD дэлгэцийг танилцуулсан байна. iPod Nano-гоос 2 дахин нимгэн уг бараг л цаас шиг гэнэ шvv. Уг дэлгэц нь 12.1-inch ба 1280×800 цэгийн нарийвчилалтай, гэрэлтэлт нь 300 cd/m2 юм байна. 270.5 x 180.0 x 4.50мм хэмжээтэй ба 183 грамм жинтэй ажээ. Уг дэлгэц нь одоогийн бид бvхний ашиглаж байгаа дэлгэцээс 32% илvv гэрэлтэлттэй гэнэ.
Японы Электроникийн агуу том 2 компани уг дэлгэцийг бvтээсэн ба (Toshiba and Matsushita) аль хэдийн vйлдэрлэж эхэлсэн гэнэ. Гэхдээ бид хэзээ дэлгvvрийн лангуу дээрээс авах нь тодорхой бус байна.

7
Apr

LG’s 71-inch Plasma TV

Posted By admin in TV LCD TFT OLED


$28399 доллараар шинэ автомашин ч авахад хvрэх мєнгє билээ. Гэвч LG фирм танд энэ vнээр vнэхээр гайхамшигтай TV санал болгож байна. Энэхvv Plasma 71 инчийн TV нь 1920 х 1080 нягтрал, 160 градусын харагдах єнцєг зэргээрээ таны сонирхлыг татах биз ээ. LG фирмийн XD технологи ашиглан бага нягтрал бvхий аналоги сигналыг єнгє, дvрс ялгарал зэргийг нь сайжруулснаар HD тvвшинд тун их ойртуулж чадсан байна.