INCLUDE_DATA

Archive for the ‘PC Peripherals’ Category

26
May

Samsung 256GB Flash SSD

Posted By admin in PC Peripherals

Samsung фирм SATA II interface бүхий хамгийн их багтаамжтай SSD (Solid State Disk or Drives) хатуу дискийг бүтээжээ. 9 сараас худалдаанд гаргах юм байна. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна. MLC (Multi Level Cell) түшиглэн бүтээсэн тул SLC (Single Level Cell) төхөөрөмжүүдийг бодвол үнийн хувьд боломжийн байх болов уу. Дашрамд хэлэхэд Solid State Disk -т ямар нэгэн хөдөлгөөнт эд анги байхгүй ба та бидний хэрэглэж дассан флаш дисктэй төстэй юм.
8
Jan

Seagate болон Hitachi 1TB Harddisk гаргах гэнэ

Posted By admin in PC Peripherals


2007 оны эхний хагаст Seagate 1 терабайт багтаамж бvхий Barracuda хард диск худалдаанд гаргах аа зарлаж байна. Энэ диск бидний хэрэглэдэг энгийн 3.5 инчийн хоёрдох vе байх бололтой. Перпендикуляр технологи хэрэглэсэн учир энгийн бусад дискнээс багтаамж, цєєн диск зэрэг vзvvлэлтээрээ илvv байх юм. Энэ технологи нь дискний хэрэглээг уртасгах, ажлын дулаан, дуу чимээг багасгах, цахилгаан хэрэглээг багасгах зэрэг маш олон давуу талтай юм байна. Hitachi мєн энэ хугацаанд ижил багтаамж бvхий диск гаргахаа зарлаад байгаа бєгєєд тvvний талаар дэлгэрэнгvй мэдээлэл одоогоор байхгvй байна.

15
Aug

Apple Mac Pro

Posted By admin in PC Peripherals


Apple фирмийн саяхан бvтээсэн Mac Pro нь Apple фирм Intel процессорыг сонгож байгааг илтгэж байна.
За яагаад энэ компьютер сонирхол татах ёстой гэж ? Тийм ээ гаднаас нь хараад тийм ч ихээр сонирхол татахгvй харин тvvнийг ухаад vзвэл єєрийн эрхгvй дурлах болно. Ялангуяа Apple-ийн vнэн ч хэрэглэгчдэд бол энэ том бэлэг болж чаджээ.

Тvvний тухай товч дурдвал:

CPU буюу процессор 2 ширхэг Dual-Core Intel Xeon 5100 серийн (2GHz, 2.66GHz, 3GHz сонголттой) процессор тусдаа 1.33GHz, 64-bit dual frontside bus-тай.
RAM буюу санах ой энэ компьютерт та 8 ширхэг 16GB хvртэл санах ой суулгах боломжтой сайхан боломж шvv.
PCI Slot буюу PCI vvр зvгээр нэг PCI биш 4 ширхэг PCI Express vvртэй vvнд NVIDIA GeForce 7300GT, ATI Radeon X1900 XT, NVIDIA Quadro FX4500 аль нэгийг нь суулгасан байгаа.
HHD буюу хатуу диск 4 ширхэг 3Gb/s Serial ATA диск суулган 2TB (trillion bytes) хvртэл багтаамж vvсгэх боломжтой.
Optical Drive буюу оптик дискний тєхєєрємж нь (16x SuperDrive) бичих: DVD-R 16x, DVD+R DL 6x, CD-R & CD-RW 24x унших: DVD 16x, CD 32x чадалтай.
Мєн бусад боломжууд: Dual Gigabit Ethernet, Firewire 800, Firewire 400, USB 2.0.

28
Apr

Тун бат бєх Notebook Let’s Y5

Posted By admin in PC Peripherals


Та notebook дээрээ уух юмаа асгаж дээр нь суух дуртай бол танд дуулгах сайхан мэдээ байна. Энэ бол Panasonic Let’s Y5 юм. 100 хvртэл кг жин даахаас гадна шингэнээс хамгаалалттай тул та бага зэрэг кола ч асгачхаад санаа зовох зvйлгvй байх нь. Мэдээж та усан доор хэрэглэх боломжгvй ч гэлээ notebook -ны гол дайсан кола, кофеноос айлтгvй болжээ. Yvнээс гадна vзvvлэлтvvд нь тун сайн юм байна.

1.5GHz Core Duo processor
1GB RAM
14 инч 1400×1050 дэлгэц
60GB хатуу диск
802.11a/b/g WiFi
DVD бичигч
7 - 9 цаг ажиллах зай

Харамсалтай нь зєвхєн Японд худалдаанд гарч байгаа юм байна.

12
Apr

LightScribe

Posted By admin in PC Peripherals


За энэ мэдээлэлд бидний зарим нэгэн маань мэдэхгvй байж болох нэгэн DVD, DC хаяглах технологийг танилцуулж байна энэ бол LightScribe юм. Энэ технологийн нэгэн гайхалтай онцлог бол тусгай бvрхэлт бvхий дискийг та бичигч тєхєєрємж (DVD/CD-WRITER) ашиглан энгийн бичигч тєхєєрємжийн адил CD, DVD -гээ бичээд CD, DVD -гээ бичиж дуусмагцаа нєгєє талаар нь эргvvлэн хийж хаяглах боломжтой юм. Энгийнээр хэлбэл та LightScribe бvхий CD, DVD бичигч тєхєєрємж хэрэглэн LightScribe бvхий CD, DVD дээр дуу, файл, кино дуртай зvйлээ бичээд дараа нь CD, DVD -гээ нєгєє тийш нь харуулж буцааж хийгээд л хаяглах юм. Ямар ч тусгай хэвлэх тєхєєрємж хэрэглэхгvй нь байна шvv дээ.

Энэ технологийг товч тайлбарлавал LightScribe диск нь тусгай гэрэл мэдрэмтгий бvрхvvлтэй байх бєгєєд энэ бvрхvvл нь 780nm infrared laser туяанд єнгєє хувиргаж таны хvссэн дvрслэлийг єєр дээрээ хадгалан vлддэг байна. Энэ нь єрєєний гэрэлд 9 сар хvртэлх хугацаанд єєр дээрх зураг дvрсээ хадгалж чаддаг байна. Харин та ийм дискээ харанхуй газар хадгалан тvvн дээрх зураг дvрсийг удаан хадгалан vлдээж болох юм байна.

Энэхvv технологи маш хурдацтай тархаж байгаа бєгєєд Hewlett Packard, Philips, LG, BenQ гэх мэт олон vйлдвэрлэгчид энэхvv технологи дээр суурилсан бvтээгдэхvvн vйлдвэрлэж байна.

5
Apr

Logitech V400 Dual Laser Wireless Mouse

Posted By admin in PC Peripherals


Хос лазер бvтэц бvхий энэ хулгана ямар ч гадаргуун дээр чадварлаг ажиллах чадалтай гэнэ. Уг хулгана нь шил толин дээр хvртэл ажиллахаас гадна USB 2.4GHz Digital Cordless технологи дээр тулгуурласан тул 10 м хvртэл зайнаас ажиллах боломжтой юм байна. Мєн хулганы хvлээн авагчийг хулганад єєрт нь байрлуулах боломжтой бєгєєд резин ашиглан бvтээсэн загвар нь доргионы хамгаалалт болдог нь аялал зугаалга зэрэгт авч явахад илvv тохиромжтой болгож байна. Бас нэгэн хулгана бvрт байдаггvй чадвар бол скролл хvрд нь хоёр хажуу руугаа хєдєлдєг нь вэб хуудас том зураг зэргийг vзэхэд тун хялбар болгож байна. Yнийн хувьд ойролцоогоор 50 орчим US доллар байна.

1
Apr

Gyration Ultra GT Cordless Optical Air Mouse

Posted By admin in PC Peripherals


Нэгэн маш сонирхолтой хулгана худалдаанд гарсан байна. Энэ бол Thomson’s Gyration, Inc фирмийн бvтээсэн Cordless Optical Air Mouse -ууд юм. Энэ хулганыг та агаарт барин гараа хєдєлгєн курсороо удирдах боломжтой юм. Жирийн ширээн дээр байрлуулан хэрэглэдэг байсан хулганы дараагийн vе гэж болохоор энэ тєхєєрємжийн vнэ ойролцоогоор 80-100$ орчим байна.

1
Apr

PCTV Hybrid Pro Stick

Posted By admin in PC Peripherals


Pinnacle Systems, Inc нэгэн бяцхан TV хvлээн авах тєхєєрємжийг бvтээсэн нь PCTV Hybrid Pro Stick ажээ. Энэ энгийн флаш дискний хэмжээтэй тєхєєрємжийг та компьютерийн USB 2.0 портд залгаад л дижитал болон энгийн аналоги телевизийн нэвтрvvлгvvдийг хvлээн авах болно.
Энэ тєхєєрємжийн зарим боломжуудаас:

> Энгийн болон дижитал телевизийн нэвтрvvлгийг laptop болон desktop компьютер дээрээ vзэх.
> TimeShifting нэвтрvvлгийг vзэх явцад нэг секунд алдалгvй тvр зогсоох, vргэлжлvvлэн vзэх.
> MPEG-1/-2 форматаар нэвтрvvлэг бичиж авах.
> DivX форматаар нэвтрvvлэг бичиж авах.
> Заагдсан хуваарийн дагуу нэвтрvvлэг бичих тохиргоо.
> Єндєр хурдаар EPG, Teletext хvлээн авах.
> Бяцхан алсын удирдлага болон антенна дагалдаж ирнэ.

31
Mar

Солгой гартай тоглогчидод баяртай мэдээ

Posted By admin in PC Peripherals


Манай солгой гартай тоглогчидод дуулгах нэгэн сайхан мэдээг та бvхэнд хvргье. Logitech компани нь сая Солгой гартай хэрэглэгчидэд зориулж солгой гарын хэлбэрт тохирсон утасгvй лазер хулганыг зохион бvтээжээ. Уг шинэ хулганын модел нь The Logitech MX610 ба Лазер мэдрэгчтэй скролл энгийн даралтат товчрлуураас гадна нэмэлт 2 товчлууртай ба тэдгээрийн тусламжтайгаар Веб vзэж буй vед back болон forward vйлдэлийг хялбархан хийх боломжтой юм байна. Сонирхоод vзээрэй. Уг бvтээгдэхvvн маань энэ 4-н сард нийтэд хvрэх ба одоогоор анхны vнэ нь 59,99$ юм байна.