INCLUDE_DATA

Archive for April, 2006

28
Apr

Тун бат бєх Notebook Let’s Y5

Posted By admin in PC Peripherals


Та notebook дээрээ уух юмаа асгаж дээр нь суух дуртай бол танд дуулгах сайхан мэдээ байна. Энэ бол Panasonic Let’s Y5 юм. 100 хvртэл кг жин даахаас гадна шингэнээс хамгаалалттай тул та бага зэрэг кола ч асгачхаад санаа зовох зvйлгvй байх нь. Мэдээж та усан доор хэрэглэх боломжгvй ч гэлээ notebook -ны гол дайсан кола, кофеноос айлтгvй болжээ. Yvнээс гадна vзvvлэлтvvд нь тун сайн юм байна.

1.5GHz Core Duo processor
1GB RAM
14 инч 1400×1050 дэлгэц
60GB хатуу диск
802.11a/b/g WiFi
DVD бичигч
7 - 9 цаг ажиллах зай

Харамсалтай нь зєвхєн Японд худалдаанд гарч байгаа юм байна.

28
Apr

Анхны 48 цилиндр бvхий мотоцикл

Posted By admin in Auto


Simon Whitlock дэлхийн хамгийн анхны 4.200 сс багтаамжтай 48 цилиндр бvхий мотоцикл бvтээжээ. Гурван жил орчим хугацаа зарцуулан бvтээсэн энэ мотоциклын зєвхєн хєдєлгvvр нь нэг тонн орчим жинтэй гэнэ шvv.

19
Apr

Tiny LCD projector

Posted By admin in Digital Imaging


Солонгосын Iljin Display фирм digital projector -т хэрэглэх хамгийн жижиг LCD хавтанг бvтээжээ. Бидний хэрэглэдэг жирийн LCD projector гурван ширхэг (улаан, ногоон, хєх) LCD хавтангаас бvтдэг байна. Харин шинээр бvтээгдсэн энэ хавтан зєвхєн ганцхан хавтангаас бvрддэг бєгєєд маш жижиг тєхєєрємжvvдэд хэрэглэгдэх боломжтой болж байна. Жишээ нь та гар утас, notebook гэх мэт тєхєєрємжєєсєє шууд ханан дээр дvрс буулган кино видео vзэж болох цаг тун ойртож байна. Тэд энэ бvтээлээ энэ оны есдvгээр сард vйлдвэрлэлд шилжvvлэхээр тєлєвлєж байгаа юм байна. Харин гар утсанд суурилуулах боломжийг судалж байгаа бєгєєд ирэх оны дєрєвдvгээр сард багтаан бvтээхээр ажиллаж байгаа юм байна.

17
Apr

Шингэн бэлгэвч

Posted By admin in Health Care


Шингэн бэлгэвч vйлвэрлэгдсэн байна. Дээрх зурагт Шингэн бэлгэвчийг vзvvлсэн байна. Энэ нь зевхен эмэгтэй хvнд зориулсан юм байна. Дэлхийн анхны шингэн бэлгэвч Хятад улсад тест хийгдсэн байна. Хятадын эрvvл мэнд, эмийн нэгдсэн тевеес уг vйлдвэрдлэгчид “НОГООН ГЭРЭЛ”-ээр vргэлжилvvлэх эрх егчээ.
ДОХ гээч евчин хаалга дэлдсэн енее vед бvсгvйчvvл маань ч гэсэн Идэвхтэй тэмцэхийг уриалж байна.
Бэлгэвч ашиглаж сурцгая

17
Apr

Алга ташихад асч, унтардаг гэрэл

Posted By admin in Home


Та еерийн гэртээ зугаатай баймаар байна уу? Та гэрэл унтраахаас залхуурч байна уу? Тийм бол нэгэн шинэ гэрлийг таньд танилцуулж байна. Та уйтгартай уламжилалт гэрлийн унтраалгын оронд алга ташихад еер тийшээ харж гэрэлийн тусгалыг еерчилдег гэрэлтэй байвал ямар вэ?
Энэ нь таны зочинд гэнэтийн сюрприз бариж алмайруулж чадах байх шvv. Чанга сул алга ташилтаар гэрэлтэлтээ багасгах боломжтой аж.
Уг гэрэл нь 45$ vнэтэйгээр худалдаанд гарч байгаа ба енгений сонголттой юм байна. Хэрвээ та хvсвэл ягаан эсвэл цэнхэр енгийн лаиптайгаар худалдан авч болох юм байна.

17
Apr

Хамгийн нимгэн LCD дэлгэц

Posted By admin in TV LCD TFT OLED


Toshiba ба Matsushita компаниуд зузаан нь ердee л 2,9 мм нимгэн LCD дэлгэцийг танилцуулсан байна. iPod Nano-гоос 2 дахин нимгэн уг бараг л цаас шиг гэнэ шvv. Уг дэлгэц нь 12.1-inch ба 1280×800 цэгийн нарийвчилалтай, гэрэлтэлт нь 300 cd/m2 юм байна. 270.5 x 180.0 x 4.50мм хэмжээтэй ба 183 грамм жинтэй ажээ. Уг дэлгэц нь одоогийн бид бvхний ашиглаж байгаа дэлгэцээс 32% илvv гэрэлтэлттэй гэнэ.
Японы Электроникийн агуу том 2 компани уг дэлгэцийг бvтээсэн ба (Toshiba and Matsushita) аль хэдийн vйлдэрлэж эхэлсэн гэнэ. Гэхдээ бид хэзээ дэлгvvрийн лангуу дээрээс авах нь тодорхой бус байна.

12
Apr

LightScribe

Posted By admin in PC Peripherals


За энэ мэдээлэлд бидний зарим нэгэн маань мэдэхгvй байж болох нэгэн DVD, DC хаяглах технологийг танилцуулж байна энэ бол LightScribe юм. Энэ технологийн нэгэн гайхалтай онцлог бол тусгай бvрхэлт бvхий дискийг та бичигч тєхєєрємж (DVD/CD-WRITER) ашиглан энгийн бичигч тєхєєрємжийн адил CD, DVD -гээ бичээд CD, DVD -гээ бичиж дуусмагцаа нєгєє талаар нь эргvvлэн хийж хаяглах боломжтой юм. Энгийнээр хэлбэл та LightScribe бvхий CD, DVD бичигч тєхєєрємж хэрэглэн LightScribe бvхий CD, DVD дээр дуу, файл, кино дуртай зvйлээ бичээд дараа нь CD, DVD -гээ нєгєє тийш нь харуулж буцааж хийгээд л хаяглах юм. Ямар ч тусгай хэвлэх тєхєєрємж хэрэглэхгvй нь байна шvv дээ.

Энэ технологийг товч тайлбарлавал LightScribe диск нь тусгай гэрэл мэдрэмтгий бvрхvvлтэй байх бєгєєд энэ бvрхvvл нь 780nm infrared laser туяанд єнгєє хувиргаж таны хvссэн дvрслэлийг єєр дээрээ хадгалан vлддэг байна. Энэ нь єрєєний гэрэлд 9 сар хvртэлх хугацаанд єєр дээрх зураг дvрсээ хадгалж чаддаг байна. Харин та ийм дискээ харанхуй газар хадгалан тvvн дээрх зураг дvрсийг удаан хадгалан vлдээж болох юм байна.

Энэхvv технологи маш хурдацтай тархаж байгаа бєгєєд Hewlett Packard, Philips, LG, BenQ гэх мэт олон vйлдвэрлэгчид энэхvv технологи дээр суурилсан бvтээгдэхvvн vйлдвэрлэж байна.

10
Apr

Brainic Vitwave 1

Posted By admin in Watches


Brainic Vitwave 1 (VW-500) За энэхvv бугуйн цагийг цаг гэх vv аудио видео тоглуулагч гэх vv? Маш нарийн бvтэцтэй энэхvv цаг нь 65000 OLED дэлгэц, аяны цохилтоор доргих тєхєєрємж зэргээс бvтнэ. Энэ цаг MPEG4, AVI, WMA, MP3, OGG, JPEG формат бvхий зураг, аудио, видео файлыг єєр дээрээ тоглуулахаас гадна дуртай файлыг тань хадгалах боломжтой юм байна. 512MB оос 1GB багтаамжтай худалдаанд гарсан байна.

7
Apr

LG’s 71-inch Plasma TV

Posted By admin in TV LCD TFT OLED


$28399 доллараар шинэ автомашин ч авахад хvрэх мєнгє билээ. Гэвч LG фирм танд энэ vнээр vнэхээр гайхамшигтай TV санал болгож байна. Энэхvv Plasma 71 инчийн TV нь 1920 х 1080 нягтрал, 160 градусын харагдах єнцєг зэргээрээ таны сонирхлыг татах биз ээ. LG фирмийн XD технологи ашиглан бага нягтрал бvхий аналоги сигналыг єнгє, дvрс ялгарал зэргийг нь сайжруулснаар HD тvвшинд тун их ойртуулж чадсан байна.

6
Apr

Sony DCR-SR100 HDD Camcorder

Posted By admin in Digital Imaging


Sony DCR-SR100 HDD видео камерт 30GB диск суурилагдсан бєгєєд vvн дээр та 440 минутын LP маш єндєр чанарын бичлэг хийх боломжтой юм байна. Энэхvv видео камер 3.3 мегапиксел HAD CCD, Carl Zeiss Vario-Sonnar дуран зэргээр тоноглогдсон байгаа нь танд сайн чанарын бичлэг хийх боломжийг олгоно.

899 USD vнэтэйгээр 5 сарын 12 нд худалдаанд гарах юм байна.