INCLUDE_DATA

Archive for January, 2007

10
Jan

Apple iPhone

Posted By admin in Cellphone

Apple iPhone -ыг олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Хэзээ ямар утас байх нь нууц байсаар байсан Apple iPhone олон нийтэд нээлттэй боллоо. За юуны тvрvvнд мэдээж тvvний юу чаддагийг сонирхуулъя.
OS X vйлдлийн систем
Touchscreen дэлгэц
iPod шиг dock сууриар компьютерт холбогч
3.5 инч дэлгэц
11 мм нимгэн
2 мега пиксель камер
4 долгион (GSM850/900/1800/1900) + EDGE
Орчны гэрэл мэдэрч утасны гэрлийг тааруулагч
Хvндийн тєвийг мэдэрч дэлгэцийг эргvvлэгч
HTML email (IMAP, POP3)
MS Exchange, Yahoo! Mail дэмжигч
Safari вэб броузер
WiFi
Streamlined Google Maps дэмжигч
5 цаг ярих горим, 16 цаг хєгжим сонсох боломж гэх мэт vнэхээр гайхамшигтай шинэлэг болж чаджээ.
Худалдаанд энэ оны 6-р сараас зєвхєн Cingular -аар дамжин 4GB багтаамжтай загвар нь US$499, 8GB багтаамжтай загвар нь US$599 vнэтэйгээр гарах юм байна.

8
Jan

Seagate болон Hitachi 1TB Harddisk гаргах гэнэ

Posted By admin in PC Peripherals


2007 оны эхний хагаст Seagate 1 терабайт багтаамж бvхий Barracuda хард диск худалдаанд гаргах аа зарлаж байна. Энэ диск бидний хэрэглэдэг энгийн 3.5 инчийн хоёрдох vе байх бололтой. Перпендикуляр технологи хэрэглэсэн учир энгийн бусад дискнээс багтаамж, цєєн диск зэрэг vзvvлэлтээрээ илvv байх юм. Энэ технологи нь дискний хэрэглээг уртасгах, ажлын дулаан, дуу чимээг багасгах, цахилгаан хэрэглээг багасгах зэрэг маш олон давуу талтай юм байна. Hitachi мєн энэ хугацаанд ижил багтаамж бvхий диск гаргахаа зарлаад байгаа бєгєєд тvvний талаар дэлгэрэнгvй мэдээлэл одоогоор байхгvй байна.

5
Jan

USB цэнэглэгддэг зай

Posted By admin in Uncategorized


Хэдхэн єдєр л интернэт ухалгvй єнжихєд дахиад л нэг маш шинэлэг бvтээл бий болсон байх юм аа. Тэхээр энэ ертєнцєд хvний сэтгэхvй хязгааргvй шvv. За за нуршаад яах вэ. Эхлээд харвал энгийн нэгэн хуруу зай шиг харагдавч тvvний таг нь дотор хамаг нууц нь бий. 1300mAH энэхvv цэнэглэгддэг зайг та энгийн USB оролтод хийгээд цэнэглээд бусад зайны адилаар хэрэглэж болох юм. Хосоор нь 20US$ оор худалдаанд гарчээ.

1
Jan

Компьютер юу яадаг нохой

Posted By admin in USB Gadgets

Энэ хорвоод сонин содон юм маш их байх юм аа. Тэрний нэг нь энэ компьютер юу яадаг нохой. Дараах бичлэгийг сонирхоорой. Digital World Tokyo -д US20$ худалдаанд гарчээ.

http://www.youtube.com/watch?v=rI-pct3zy18&eurl=

1
Jan

Зугтдаг цаг

Posted By admin in Watches


За унтаахай нэгэнд заавал хэлмээр нэгэн содон цаг байна аа. Энэ цагийн сэрvvлэг дугарахад тvvний хоёр талд байх дугуй дуртай чигтээ эргэж цаг танаас зутах болно. Тvvнийг чимээгvй болгох гэж тvvнийг хайж хєєсєєр байтал таны нойр сэргэх байх шvv. US49.99$ vнэтэй худалдаанд гарчээ.

1
Jan

Амьсгал хадгалах хэрэгсэл

Posted By admin in Uncategorized


Санаанд оромгvй содон нэг юм байх юм аа. Энэ бол хайртай хvнийхээ амьсгааг хадгалах хэрэгсэл юм. Ямар хэрэгтэй вэ гэвэл сvvлд та тvvнийгээ vнэрлэх боломжтой болох юм. Хvний амьсгал зvгээр л нэг хий биш ажээ. Тухайн хvнийг санан дурсахад хангалттай гэнэ шvv. За хол газар явахаар болбол тvvнийхээ амьсгалыг аваад яваарай. US9.70$ vнэтэйгээр худалдаанд байгаа юм байна.

Breath Capture

1
Jan

Шинэ жилийн мэнд хvргэе !!!

Posted By admin in Uncategorized

Шинэ жилийн мэнд хvргэе !!!