Archive for February, 2007
Maybach
Posted By admin in Auto
Maybach фирмийг 1921 онд Wilhelm Maybach тvvний хvv Karl нар Германд анх vvсгэн байгуулжээ. Maybach -ын амжилт тvvний vvсгэн байгуулагч тухайн vеийн Daimler-Motoren-Gesellschaft (Daimler Motor Company) -ны техникийн захирал байсан Wilhelm Maybach -тай салшгvй холбоотой юм.
Тэд Zeppelin хэмээх машинд зориулан хєдєлгvvр хийдэг байсан ч сvvлд том тансаг унааны хєдєлгvvр хийх болжээ.Дэлхийн 2р дайны vед тэд Германы армид зориулан олон тооны дайны зориулалт бvхий хєдєлгvvрийг бvтээж байлаа. Мєн тэд хvнд даацын хєдєлгvvрvvдийг усан онгоц болон галт тэргэнд зориулан бvтээж байсан байна.
19997 оны Tokyo Motorshow дээр анх удаа Mercedes-Benz фирм Mercedes-Benz S-Class загварт тулгуурлан шинэ Mercedes-Benz Maybach (V12, 5987 cc, 550 hp) хэмээх тансаг ангиллын загвараа танилцуулжээ. Энэ нь маш амжилттай болж улмаар тэд vйлдвэрлэлд шилжvvлэхээр шийджээ. 2002 оноос Maybach 57 болон Maybach 62 (ард байх тоо нь тvvний уртыг дециметрээр илэрхийлнэ) хэмээх загвараар 1,500 орчим vйлдвэрлэгджээ. Тухайн машиныг та єєрийн хvссэнээр тохируулан бvр єєрийн язгууртны тэмдгийг ч хийлгээд ч авч болно. Таны таашаалд нийцvvлэхийн тулд тэд 2 сая орчим тоноглолоос танд сонгох боломжийг олгоно. Мєн таны машин vйлдвэрээс гарахдаа гар ажиллагаагаар бэлэн болж таны гарт очно. US$305,000 - $357,000 орчим vнэтэй зарагдах ба хязгааргvй баталгаат хугацаатай зарагддаг байна.
Загварууд:
2002 Maybach 57 ба 62
2005 Maybach Exelero (туршилтын загвар IAA Frankfurt)
2005 Maybach 57S (Special)
2006 Maybach 62S
Бусад зураг http://s169.photobucket.com/albums/u235/tsengel/Maybach/






