INCLUDE_DATA

Posts Tagged ‘LightScribe’

12
Apr

LightScribe

Posted By admin in PC Peripherals


За энэ мэдээлэлд бидний зарим нэгэн маань мэдэхгvй байж болох нэгэн DVD, DC хаяглах технологийг танилцуулж байна энэ бол LightScribe юм. Энэ технологийн нэгэн гайхалтай онцлог бол тусгай бvрхэлт бvхий дискийг та бичигч тєхєєрємж (DVD/CD-WRITER) ашиглан энгийн бичигч тєхєєрємжийн адил CD, DVD -гээ бичээд CD, DVD -гээ бичиж дуусмагцаа нєгєє талаар нь эргvvлэн хийж хаяглах боломжтой юм. Энгийнээр хэлбэл та LightScribe бvхий CD, DVD бичигч тєхєєрємж хэрэглэн LightScribe бvхий CD, DVD дээр дуу, файл, кино дуртай зvйлээ бичээд дараа нь CD, DVD -гээ нєгєє тийш нь харуулж буцааж хийгээд л хаяглах юм. Ямар ч тусгай хэвлэх тєхєєрємж хэрэглэхгvй нь байна шvv дээ.

Энэ технологийг товч тайлбарлавал LightScribe диск нь тусгай гэрэл мэдрэмтгий бvрхvvлтэй байх бєгєєд энэ бvрхvvл нь 780nm infrared laser туяанд єнгєє хувиргаж таны хvссэн дvрслэлийг єєр дээрээ хадгалан vлддэг байна. Энэ нь єрєєний гэрэлд 9 сар хvртэлх хугацаанд єєр дээрх зураг дvрсээ хадгалж чаддаг байна. Харин та ийм дискээ харанхуй газар хадгалан тvvн дээрх зураг дvрсийг удаан хадгалан vлдээж болох юм байна.

Энэхvv технологи маш хурдацтай тархаж байгаа бєгєєд Hewlett Packard, Philips, LG, BenQ гэх мэт олон vйлдвэрлэгчид энэхvv технологи дээр суурилсан бvтээгдэхvvн vйлдвэрлэж байна.